“ХАНЗ”сонгох 5 шалтгаан

Орчин цагийн сургалтын хөтөлбөр

Хэл сурах чухал ч хэрэглэж чадахгүй бол NOTHING. Хэрэглээг чухалчилж байгаа хүмүүст эртний үеийн хэллэг, ханз сурах шаардлага байхгүй гэж бид үздэг. Тиймээс сургалтын хөтөлбөрөө орчин цагийн үг хэллэг агуулсан, сонирхолтой, амьдралд бууж шууд хэрэглээнд ашиглах байдлаар тусгаж өгдөг

Боловсролын салбарт 6 жил ажилласан туршлаг

Бид 2014 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд 1200 гаруй суралцагчдыг төгсгөж, 110 гаруй залуусыг БНХАУ дахь богино хугацааны сургалтад хамруулан,  87 оюутныг хэлний бэлтгэл, бакалавр, магистрын тэтгэлэгт зуучлаад байна. 
 

Тэтгэлэг, олон улсын сургуулийн албан ёсны агентлаг

Ханз боловсролын төв нь 2017-н оноос эхлэн АНУ-ын Техас муж, BAU-ын их дээд сургууль болон БНХАУ-ын шанхайн 34-н их дээд сургууль түүнчлэн БНХАУ-ын 33-н их дээд сургуульд баклавр, магистр, докторын зэргээр хүмүүсийг зуучилж гадаад улсад их дээд боловсрол эзэмших боломж олгон ажиллаж байна.

HSK оноо амладаг, түүндээ хүргэдэг

Бид монголд анх удаа Хятад хэлний сургалтандаа HSK оноо амлаж эхэлсэн бөгөөд үүнийхээ дагуу суралцагчдаа өндөр шаардлага тавин, зорилгод нь хүргэхийн төлөө хичээж ажилладаг. 0 түвшнээс HSK3 дэс авах 3 сарын сургалт, мөн 0 түвшнээс HSK5 дэсд хүргэх жилийн сургалтандаа оноо амладаг системээ хэрэгжүүлдэг.

Багш

Бээжинд суралцаж буй магистр болон түүнээс дээш эрдмийн зэрэг горилж буй суралцагчид хүртэл манай багшаас суралцдаг. Хэл сурна гэдэг зүгээр хэрэгтэй хэрэггүй хамаагүй ном унших бус, шууд ажил, амьдрал дээрээ хэрэглэдэг болоход оршдог учраас багшийн чадвар хүртэл орчин үетэй хөл нийлүүлэхүйц байх ёстой юм.